Capcom “Resident Evil 1”-ийн римейк дээр ажиллаж эхэлжээ

by Саруул Батболд
0 comments

Capcom компани домогт “Resident Evil 1” тоглоомоо дахин шинэчлэн бүтээх (remake) ажилдаа албан ёсоор орсон тухай инсайдер Dusk Golem мэдээллээ. Гэхдээ уг төсөл одоогоор хөгжүүлэлтийн маш эрт шатандаа яваа тул тоглоом бэлэн болж, худалдаанд гартал 4-өөс 7 жилийн хугацаа шаардагдаж магадгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “RE:1-ийн римейк бүтээх ажил саяхан бүрэн утгаараа эхэлсэн (хэдийгээр нээлтээ хийх хүртэл хэдэн жилийн хугацаа байгаа ч)” гэжээ.

“RE:1 дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа орж байгаа тул 4-7 жилийн дараа гарах магадлалтай. Хөгжүүлэлт эхний шатандаа яваа учраас төсөл цуцлагдах эрсдэлтэйг мартаж болохгүй. Resident Evil-ийн төслүүд явц дундаа цуцлагдах тохиолдол цөөнгүй байдаг” хэмээн Dusk Golem нэмж дурдсан байна.

“Resident Evil 1” анх 1996 онд гарч байсан бөгөөд 2002 онд GameCube консолд зориулан анх удаа сайжруулсан хувилбарыг нь гаргаж байсан түүхтэй. Одоо тоглоом сонирхогчид Capcom-ийн орчин үеийн RE Engine хөдөлгүүр дээр суурилсан, цоо шинэ түвшний хувилбарыг тэсэн ядан хүлээж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй