13
Counter-Strike 2-ийн дэлхийн хэмжээний тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ын албан ёсны лого болон маскот олон нийтэд танилцуулагдлаа. BLAST-ийн зүгээс энэ мэдээллийг нийгмийн сүлжээгээр дамжуулан зарласан байна.
Шинэ маскотын нэрийг Эйс гэжээ. Тэрээр Техасын лонгхорн үхрийн толгойг илэрхийлэх бөгөөд цэргийн дуулга, газрын зураг бүхий дизайнаар бүтсэн. Мөн хүзүүндээ цэргийн үнэмлэх зүүсэн дүрслэлтэй. Эйс нь тэмцээний уур амьсгал, зориг, шийдэмгий байдлыг илэрхийлж байна.
Тэмцээний дэлгэрэнгүй:
- Байршил: АНУ-ын Техас мужийн Остин хот, Moody Center
- Хугацаа: 2025 оны 6-р сарын 3-22
- Шагналын сан: 1,250,000 ам.доллар, үүнээс түрүү багт 500,000 ам.доллар
- Оролцогчид: 32 баг
- Уригдах багууд: Valve-ийн онооны жагсаалтаар 4-р сарын 7-нд зарлагдана
BLAST нь мэргэжлийн CS2 сценд шинэ хандлага, дэвшилтэт зохион байгуулалтаараа ялгардаг. Энэ удаагийн Major нь зөвхөн спортын бус, өргөн хүрээний соёлын арга хэмжээ болон өргөжих төлөвтэй байна.