B8 Esports баг IEM Krakow 2026 тэмцээний Play-In шатны эхний тоглолтдоо NRG Esports багт ялагдлаа. Хоёр багийн тулаан 2:1 (Dust2 дээр 13:4; Mirage дээр 2:13; Inferno дээр 11:13) гэсэн харьцаатайгаар NRG-ийн ялалтаар өндөрлөв.
NRG баг:
- oSee: 54-35 (K-D), 1.54 (Rating).
- br0: 36-42 (K-D), 1.17 (Rating).
- nitr0: 37-40 (K-D), 1.04 (Rating).
- Sonic: 32-43 (K-D), 0.93 (Rating).
- Jeorge: 31-46 (K-D), 0.89 (Rating).
B8 баг:
- esenthial: 45-35 (K-D), 1.21 (Rating).
- npl: 50-37 (K-D), 1.21 (Rating).
- alex666: 38-42 (K-D), 0.93 (Rating).
- kensizor: 38-41 (K-D), 0.90 (Rating).
- segukawa: 35-35 (K-D), 0.90 (Rating).

NRG Esports баг ялалт байгуулснаар хүснэгтийн дараагийн шатанд шалгарч, 2026 оны 1-р сарын 29-ний Astralis багтай тоглохоор боллоо. Харин B8 Esports баг доод хүснэгт рүү унаж байгаа бөгөөд тэдний дараагийн өрсөлдөгч нь HEROIC баг байх юм.
Тэмцээний тухай: Intel Extreme Masters Krakow 2026 нь 2026 оны 1-р сарын 28-наас 2-р сарын 8-ны хооронд Польш улсад зохион байгуулагдаж байна. Нийт 24 баг өрсөлдөж буй тус тэмцээний шагналын сан 1 сая доллар юм.
2 comments
Туршлага хуримтлуулах чухал тэмцээн байна
Дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье