Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “HLTV Awards 2025” ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөн, өнгөрсөн оны шилдэгүүдээ албан ёсоор зарлалаа. Монгол Улсын “The MongolZ” багийн амжилтын гол архитектор, дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) “Оны шилдэг дасгалжуулагч” төрөлд дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, хүндтэй хоёрдугаар байрыг эзэлсэн байна.
Мэргэжлийн шинжээчдийн зүгээс түүнийг багийнхаа стратегийн удирдагч, “тархи” хэмээн онцлон өндрөөр үнэлсэн юм. Тэрбээр Монголын багийг дэлхийн чансааны шилдэг аравт багтааж, Европын хүчирхэг багуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүргэсэн тул нийт 50 оноогоор ийнхүү дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг болохоо баталлаа.
“Оны шилдэг дасгалжуулагч” номинацын шилдгүүд:
- Нэгдүгээр байр: XTQZZZ (Vitality баг) – 140 оноо
- Хоёрдугаар байр: maaRaa (The MongolZ баг) – 50 оноо
- Гуравдугаар байр: hally (Spirit баг) – 35 оноо
maaRaa-гийн удирдлага дор “The MongolZ” баг Азийн төлөөлөл төдийгүй дэлхийн хэмжээний элит өрсөлдөгч болон төлөвшсөн нь энэхүү шагналыг хүртэх гол үндэслэл болсон юм.
