Anyone’s Legends баг LPL 2025 Split 2-ийн аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Хятадын League of Legends-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох LPL 2025 Split 2-ын аваргын төлөөх тулаанд Anyone’s Legends баг ялалт байгуулж, шинэ аваргаар тодров.

Гранд финал: хүчтэй тоглолт, тод ялалт

BO5 (шилдэг таван тоглолт) форматаар явагдсан гранд финалд Anyone’s Legends баг BiliBili Gaming-ийг 3:1 харьцаатайгаар буулган авч аваргын цом өргөлөө. Уг тоглолтод хамгийн онцгой тоглолт үзүүлсэн тоглогчоор (MVP) AL багийн Өмнөд Солонгосын ойн тоглогч Ли “Tarzan” Сун Ён шалгарсан байна.

Шагналын сан ба олон улсын тэмцээнд оролцох эрх

Аваргын титмийн хамтаар Anyone’s Legends баг 1 сая юанийн мөнгөн шагнал хүртэж, MSI 2025 тэмцээний плей-офф шатанд шууд оролцох эрх авчээ.

Харин BiliBili Gaming баг хоёрдугаар байрт шалгарч, 700 мянган юанийн шагналын эзэн болсон бөгөөд MSI 2025 тэмцээний плей-ин шатанд өрсөлдөхөөр болж байна. Тэд энэхүү шатанд Европын G2 Esports, Вьетнамын GAM Esports болон Өмнөд Америкийн LTA South 2025 Split 2-ын аваргатай тоглоно.

You may also like

Leave a Comment