Aleksib Финландад татварын залилангийн хэрэгт холбогдож, хорих ял авч магадгүй байна

by Саруул Батболд
0 comments

NAVI багийн CS2 бүрэлдэхүүний ахлагч Алекси “Aleksib” Виролайненд холбогдох шүүх хурал Финланд улсад эхэлжээ. Кибер спортчныг татвараас зайлсхийх зорилгоор залилан мэхлэх үйлдэл гаргасан хэмээн буруутгаж байгаа тухай “Iltalehti” хэвлэл мэдээллээ.

Уг хэрэг нь түүнийг “OG” багт тоглож байх үе буюу 2020 оны 5 дугаар сарын 19-нөөс 9 дүгээр сарын 22-ны хоорондох хугацааг хамарч байгаа юм. Нэхэмжлэгч тал болох Финландын Татварын албаны үзэж байгаагаар, Виролайнены тоглолтын үйл ажиллагаанаас олсон орлого нь түүний хувь хүний орлого байх ёстой атал тэрээр “Aleksib Oy” хэмээх компаниараа дамжуулан аж ахуйн нэгжийн орлого болгон татвар төлсөн байна.

Шүүх хурал 2026 оны дөрөвдүгээр сард болохоор товлогджээ. Хэрэв Виролайнен гэм буруутай нь тогтоогдвол торгууль ногдуулах эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх эрсдэлтэй аж.

“Aleksib” одоогоор уг асуудалд албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд зөвхөн тэмцээний шагналын сантай холбоотой орлогын маргаан гэдгийг тодотгожээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй