5
Саудын Арабын Киберспортыг хөгжүүлэх холбоо (SEF) Эр-Рияд хотод байрлах шинэ “SEF Arena” спортын төвөө албан ёсоор нээлээ. Энэхүү төв нь тус улсын киберспортын дэд бүтцийг олон улсын түвшинд гаргах чухал алхам болж байна.
25,000 м² бүхий орчин үеийн байгууламж
SEF Arena нь нийт 25,000 м² талбайтай бөгөөд:
- 11,000 м² хэмжээтэй уян хатан тоглолтын тайз
- Шууд дамжуулалтын студи
- SEF Академи – залуу авьяастнуудыг бэлтгэх сургалтын хэсэг
зэрэг олон төрлийн зориулалттай цогц шийдлүүдийг багтаажээ.
Үндэсний тэмцээнүүдийн шинэ төв
SEF Arena нь одооноос эхлэн дараах улсын хэмжээний киберспортын лигүүдийн үндсэн талбай болж байна:
- Saudi eLeague Elites
- Women’s League
- Fighting League
- Challenger League
Тус арена дээр аль хэдийн Saudi Fighting League Season 3 Major-ийн тоглолтууд амжилттай зохион байгуулагдаад байна.
Музей: Түүх, өв соёлыг хадгалагч
SEF холбоо мөн арена дотроо киберспортын өв соёлын музей байгуулсан бөгөөд тус музей нь холбоо 2017 онд байгуулагдсанаас хойш дэлхийн киберспортын хөгжлийг хэрхэн дэмжсэнийг харуулдаг.
- Музей өдөр бүр 18:00 цагаас эхлэн, Riyadh Season-ийн “Riyadh City Boulevard” хаах хүртэл нээлттэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой.