Team Falcons баг G2-г бут ниргэж, PGL Bucharest 2025-д аваргаллаа

by Саруул Батболд
0 comments

Team Falcons баг CS2-ийн PGL Bucharest 2025 тэмцээний финалын тоглолтод G2 Esports-г 3:0 харьцаатай илт давуугаар ялж, шинэ бүрэлдэхүүнийхээ анхны томоохон цомыг хүртлээ.

Финалын үр дүн (3:0):

  • Mirage – 13:5
  • Nuke – 13:7
  • Ancient – 13:8

Энэхүү ялалт нь Team Falcons багийн хувьд PGL тэмцээнээс хүртсэн анхны аваргын цол бөгөөд тэд $200,000-ын мөнгөн шагнал авсан. Харин G2 Esports баг хоёрдугаар байр эзэлж $93,750 хүртсэн юм.

Team Falcons багийн бүрэлдэхүүн:

  • Эмиль “Magisk” Рейф
  • Никола “NiKo” Ковач
  • Абдул “degster” Гасанов
  • Рене “TeSeS” Мадсен
  • Дамьян “Kyxsan” Стоилковски

G2 Esports багийн бүрэлдэхүүн:

  • Илья “m0NESY” Осипов
  • Неманья “huNter-” Ковач
  • Марио “malbsMd” Самайоа
  • Януш “Snax” Погожельски
  • Никита “HeavyGod” Мартыненко

Тэмцээний ерөнхий мэдээлэл:

  • PGL Bucharest 2025 нь 4-р сарын 6–13-нд Румын улсын Бухарест хотод явагдсан
  • Нийт шагналын сан: $1,250,000
  • Түрүүлсэн баг тэмцээний цом болон албан ёсны аваргын нэр хүндийг хүртлээ

You may also like

Leave a Comment