9
Yalla Esports байгууллагаас зохион байгуулдаг Yalla Compass Qatar 2025 тэмцээнийг онлайнаар зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.
Энэхүү шийдвэр нь BLAST Austin Major 2025 тэмцээний MRQ шатны хаалттай шалгаруулалттай давхцсан тул гарсан байна. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн 12 багийн 6 нь давхар MRQ шатанд оролцох эрхтэй байв. Үүнд:
- Astralis
- ENCE
- Nemiga
- BetBoom Team (BB Team)
- 9Pandas
- Complexity
Иймд аль аль тэмцээний хуваарьт зөрчил үүссэн учир зохион байгуулагч тал Yalla Compass Qatar 2025-ыг 2025 оны 4-р сарын 16–19-нд онлайн хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн байна. Тэмцээний нийт шагналын сан нь 600,000 ам.доллар хэвээр үлджээ.