18
Esports World Cup (EWC) сангаас 2025 оны дэлхийн цахим спортын цомын сүүлчийн төрлийг албан ёсоор зарлалаа — энэ нь алдартай стратегийн тоглоом болох Starcraft II байв. Зарлалыг EWC-ийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан хийжээ.
Ингэснээр энэ зун Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports World Cup 2025-ийн 25 төрлийн тэмцээний жагсаалт бүрэн батлагдлаа:
- Honor of Kings
- Call of Duty: Warzone
- Call of Duty: Black Ops
- Free Fire
- Street Fighter 6
- Dota 2
- Counter-Strike 2
- PUBG Mobile
- PUBG
- Tekken 8
- Rainbow Six Siege
- EA Sports FC
- Apex Legends
- Overwatch 2
- Mobile Legends: Bang Bang (эрэгтэй болон эмэгтэй тэмцээн)
- Шатар
- Crossfire
- Rennsport (уралдааны симулятор)
- Fatal Fury: City of Wolves
- Rocket League
- League of Legends
- Valorant
- Teamfight Tactics
- Starcraft II
Тэмцээний төрөлд нэмэгдээгүй цорын ганц өмнөх жилийн тоглоом бол Fortnite юм.
Esports World Cup 2025 нь 2025 оны 7-р сарын 7–ноос 8-р сарын 25 хүртэл Эр-Риядад зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг тоглогчид, багууд аваргын төлөө өрсөлдөх болно.