ESL IEM Rio 2026-д Vitality-г хожсон багт 100,000 ам.долларын шагнал амлалаа

by Саруул Батболд
2 comments

ESL-ээс IEM Rio 2026 тэмцээний гранд финалд Vitality багийг буулган авсан багт 100,000 ам.долларын тусгай урамшуулал олгохоо зарлалаа. Энэхүү сонирхолтой мэдээллийг тэмцээний зохион байгуулагчид албан ёсны олон нийтийн сувгуудаараа дамжуулан хүргэсэн юм.

Vitality баг энэ удаагийн тэмцээнд үнэмлэхүй “дуртай” гэгдэж байгааг зохион байгуулагчид ч хүлээн зөвшөөрч, тэднийг зогсоож чадсан багт үндсэн шагналын сангаас гадна 100,000 ам.долларын нэмэлт бонус олгохоор болжээ. Гэхдээ энэхүү урамшуулал нь зөвхөн аваргын төлөөх гранд финалын тоглолтод л хамааралтай. Францын багийн одоогийн тоглолтын хэлбэр, чадварыг харгалзан үзвэл тэд финалд шалгарах магадлал туйлын өндөр байгаа бөгөөд энэ нь финалд тунаж үлдсэн багуудын хувьд зөвхөн аваргын цомоос гадна асар их мөнгөн шагналын төлөөх ширүүн тэмцлийг бий болгох нь дамжиггүй.

IEM Rio 2026 тэмцээн 4 дүгээр сарын 13-нд эхэлж, гранд финал нь 4 дүгээр сарын 19-нд Бразилын Рио-де-Жанейро хотын “Farmasi” аренад болно. Тэмцээний нийт шагналын сан 300,000 ам.доллар бөгөөд хэрэв ялагч баг финалд Vitality-г хожиж чадвал нийт хүртэх шагнал нь бараг хоёр дахин нэмэгдэх юм.

You may also like

2 comments

Чормакай 4 сар 15, 2026 - 05:35

100 мянган доллар гэдэг гоё шагнал байна

Reply
Набчин 4 сар 15, 2026 - 05:40

CS2 улам сонирхолтой болоод байх шиг

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй