“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

by Саруул Батболд
0 comments

Монголын “The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Францын “3DMAX” багийг 2:0 (Inferno 13:5, Ancient 13:2) харьцаатайгаар илт давуу буулган авч, тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээний аваргын төлөө “FUT” болон “Astralis” багууд Гранд финалд тулалдахаар үлдээд байна.

Энэхүү шийдвэрлэх тоглолтод “The MongolZ”-ийн гурван ч тоглогч MVP болох хэмжээний гайхалтай тоглолт үзүүлсэн ч Techno ялалтад хамгийн жинтэй хувь нэмэр орууллаа. Тэрээр тоглолтын турш 30 аллага гүйцэтгэж, 18 удаа үхсэн бөгөөд түүний ADR нь 99 байсан нь бүх тоглогчдоос хамгийн өндөр үзүүлэлт байв.

Тоглолтын дэлгэрэнгүй статистик:

3DMAX багийн үзүүлэлт:

ТоглогчKillDeathAssist+/-ADR
Maka23286-580
Graviti16278-1172
Lucky16274-1156
misutaaa14294-1550
Ex3rcice11275-1644
Нийт8013827-58302

The MongolZ багийн үзүүлэлт:

ТоглогчKillDeathAssist+/-ADR
bLitz (MVP)311513+1699
Techno301812+1299
cobrazera29147+1594
91028156+1380
mzinho19189+167
Нийт1378047+57438

Хэдийгээр “3DMAX” хүчтэй өрсөлдөгч байсан ч энэ тоглолт хоёр багийн хувьд тэмцээний сүүлийн даваа байж, 3 болон 4 дүгээр байрыг ийнхүү шийдвэрлэлээ. Энэ ялалтын ачаар 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэй The MongolZ баг хүрэл медаль хүртэж, 75,000 ам.долларын шагнал авсан бол франц клуб 43,750 ам.доллар авч нутаг буцжээ. Аваргын цом болон 200,000 ам.долларын гол шагналыг хэн хүртэх нь 4 дүгээр сарын 11-нд тодорно.

“PGL Bucharest 2026” тэмцээн 4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 16 баг 625,000 ам.долларын шагналын сан болон аваргын төлөө өрсөлдөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй