Falcons баг “BLAST Open Rotterdam” тэмцээнийг kyousuke-гүйгээр зорихоор боллоо

by Саруул Батболд
0 comments

Falcons байгууллага өөрийн бүрэлдэхүүний Орос тоглогч kyousuke-г визний асуудлын улмаас “BLAST Open Rotterdam” тэмцээнийг өнжих болсныг албан ёсоор мэдэгдлээ. Уг тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Дани улсад эхлэх бол хасагдах шат (play-off) Нидерландад үргэлжлэх хуваарьтай байгаа юм.

Түүний оронд “Falcons Academy”-ийн тоглогч NucleonZ тоглохоор болсон байна. Тэрээр өмнө нь “BLAST Bounty S1 2026” тэмцээний хасагдах шатанд kyousuke-г орлож байсан туршлагатай. Тухайн үед NucleonZ өөрийн карьер дахь HLTV-ийн анхны тоглолтуудаа хийсэн хэдий ч тун чамбай тоглолт үзүүлж, олны анхаарлыг татаж чадсан билээ.

Нэгэн сонирхолтой баримт дурдахад, хэрэв NucleonZ “Falcons” багийн нэрийн өмнөөс таваас дээш тоглолтод оролцвол Valve-ийн журмын дагуу тэрээр багийн үндсэн тоглогчид тооцогдоно. Ингэснээр тэрээр Мэйжор (Major) тэмцээний стикерт (sticker) нэрээ мөнхлөх боломжтой болох ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй