BLAST тэмцээний шинэ формат болон 2027 оны хуваариа танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

Тэмцээн зохион байгуулагч BLAST компани өөрийн X хуудсаараа дамжуулан 2027 оны тэмцээний хуваариа зарлалаа. Одоогоор ихэнх хотууд тодорхойгүй байгаа ч 10 дугаар сард болох нэгэн тэмцээн Бразилын Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдахаар болжээ. Энэ нь тухайн улирлын хоёр дахь томоохон тэмцээн болох “BLAST Rivals” байх магадлалтай байна.

BLAST-ийн зүгээс шүүмжлэлд өртөөд байсан тэмцээний форматыг сайжруулахаар шийджээ. Өмнөх форматын гол дутагдал нь томоохон багуудад олгох VRS оноо бага, ихэнх тоглолтууд онлайн шатанд явагддаг байсан нь эрсдэл өндөртэй байв. Иймд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар болжээ:

BLAST Bounty (Улирлын эхний тэмцээн)

  • Багийн тоог 32-оос 16 болгож цөөлөв.
  • Бүх тоглолтууд LAN (биечлэн) хэлбэрээр явагдана.
  • Урилгыг VRS оноо болон бүс нутгийн урьдчилсан шатаар олгоно.
  • Шагналын сан $1.25 сая болж нэмэгдсэн.
  • Хэсгийн шат нь Double Elimination, харин плей-офф нь Single Elimination системээр явагдана.
  • Удахгүй шинэчлэгдсэн “Bounty” системийг танилцуулна.

BLAST Open (Улирлын хоёр дахь тэмцээн)

  • Эхний долоо хоногт студийн форматаар, хоёр дахь долоо хоногт Арена цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
  • Бүх тоглолтууд LAN хэлбэрээр явагдана.
  • Шагналын сан $1.25 сая болж нэмэгдсэн.

BLAST Rivals (Улирлын гурав дахь тэмцээн)

  • Шагналын сан мөн $1.25 сая болж нэмэгдсэн.

BLAST мөн 2027 оны тэмцээнүүддээ $10 сая долларын дээд хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад $1.5 саяар өссөн үзүүлэлт юм. Нийт төсвийн $7.5 сая нь шагналын сан болон багуудад олгох төлбөрт ($3 сая шагнал + $4.5 сая багийн төлбөр) зарцуулагдах бөгөөд нэмэлтээр $1.8 саяыг урилгын төлбөрт, $700 мянгыг багуудын зардалд зориулахаар тусгажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй