CS2-ын үзэгчид LOL болон Minecraft-ыг идэвхтэй тоглодог болох нь тогтоогдов

by Саруул Батболд
1 comment

Esports Charts” байгууллага CS2-ын “StarLadder Budapest Major 2025” тэмцээний үзэгчдийн сонирхдог тоглоомуудын талаар сонирхолтой судалгаа гаргажээ.

Судалгааны дүнгээс харахад Counter-Strike-ын шүтэн бишрэгчид бусад тоглоомын ертөнцөд маш гүнзгий нэвтэрсэн байна. Судалгаанд оролцогчдын ердөө 3.4% нь зөвхөн CS тоглодог гэсэн бол үлдсэн 96.6% нь бусад тоглоомуудыг идэвхтэй сонирхдог аж.

Хамгийн өндөр давхцал League of Legends (37%) тоглоом дээр ажиглагдлаа. Энэ нь кибер спортын үнэнч хэрэглэгчид төрөл жанраар (буудлага болон стратегийн тоглоом гэх мэт) хуваагдах бус, харин дэлхийн хамгийн том, шилдэг (Tier-1) төрлүүдийг иж бүрнээр нь сонирхдог болохыг харуулж байна.

Түүнчлэн Minecraft (23.6%) болон PUBG (17.8%) тоглоомууд CS-ын гол өрсөлдөгч гэгддэг Valorant (16.2%)-аас илүү өндөр сонирхол татаж байгаа нь анхаарал татлаа. Харин Valorant болон Dota 2 тоглоомуудын үзүүлэлт үзэгчдийн дунд бараг ижил түвшинд байна.

CS2-ын үзэгчид LOL болон Minecraft-ыг идэвхтэй тоглодог болох нь тогтоогдов

“Ийм олон талт сонирхол нь брэндүүдийн хувьд фэнүүдтэй олон сувгаар харилцах том боломжийг олгож байна. Дундаж үзэгчийн профайл нь зөвхөн ‘CS-чин’ гэдэг хэвшмэл ойлголтоос хамаагүй өргөн, олон талтай болжээ” гэж “Esports Charts”-ын нийтлэлд онцолжээ.

You may also like

1 comment

Алачу 2 сар 27, 2026 - 15:32

E-sport улам өргөжиж байгаа нь мэдэгдэж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй