Vitality PUBG-д эргэн ирлээ: Шинэ бүрэлдэхүүн

by Саруул Батболд
0 comments

Vitality байгууллага долоон жилийн дараа PUBG-ийн мэргэжлийн талбарт эргэн ирж байгаагаа зарлалаа. 2026 оны 2-р сарын 11-ний өдөр тус байгууллага Беларусийн “Nemiga” клубийн бүрэлдэхүүнийг худалдан авч, Оросын тамирчдаас бүрдсэн шинэ багийг танилцуулсан байна.

Францын алдартай “Vitality” байгууллага ийнхүү урт хугацааны дараа PUBG-ийн төрөлд хүч үзэхээр боллоо. Тэдний шинэ бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ:

  • Александр “Gedrox” Пучко
  • Артём “Hallomybad” Баскаков
  • Владислав “Lev4nte” Тасенко
  • Андрей “Qw1zzy” Побединский
  • Рамазан “H1RUZEN” Валиуллин (Дасгалжуулагч)

Тус баг өмнө нь “Nemiga” клубийн нэрийн өмнөөс тоглож байсан бөгөөд одоо “Vitality”-ийн шар, хар өнгийн өмсгөлтэйгээр тэмцээнүүдэд оролцох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй