2026 оны PUBG дэлхийн түнш багууд

by Саруул Батболд
1 comment

PUBG: Battlegrounds-ийн хөгжүүлэгчид 2026 оны дэлхийн түнш багуудын албан ёсны жагсаалтыг танилцууллаа. Нийт 12 багаас бүрдсэн энэхүү жагсаалтыг PUBG Esports цахим хуудсаар дамжуулан зарласан байна.

Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс “The Expendables” баг хасагдаж, оронд нь дараах гурван баг шинээр нэмэгджээ:

  • Anyone’s Legend
  • FULL SENSE
  • Virtus.pro (vp)
2026 оны PUBG дэлхийн түнш 12 баг тодорлоо

Түнш багуудын давуу тал: Глобал түншлэлд багтсан эдгээр 12 баг нь “PUBG Global Series” (PGS) цувралын бүх тэмцээнд шууд оролцох эрх авахаас гадна дараах боломжуудыг эдэлнэ:

  • Тэмцээн бүрд урилгаар оролцоно.
  • Багийн онцлог бүхий тусгай скинүүдийг тоглоомд нэмүүлнэ.
  • Санхүүгийн шууд дэмжлэг авна.

Жагсаалтад багтсан бусад багууд: Шинээр нэмэгдсэн багуудаас гадна Four Angry Men, 17 Gaming, DN SOOPers, Team Falcons, Gen.G Esports, eArena, Natus Vincere, Petrichor Road болон Twisted Minds зэрэг багууд түншлэлээ үргэлжлүүлж байна.

You may also like

1 comment

Хашан 2 сар 12, 2026 - 15:15

2026 оны тэмцээн маш сонирхолтой болох байх

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй