16
Шинжээч бөгөөд ютубэр ZestyJesus-ийн тооцоолсноор Valve компани 2025 онд Counter-Strike 2 тоглоомоос 1.16 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна. Эдгээр мэдээлэл нь Steam Market-ийн шинжилгээ, кейс нээлтийн статистик болон нээлттэй борлуулалтын тоо баримтад үндэслэсэн болно.
Нээлттэй мэдээллээр зарим орлогыг нарийн тооцоолох боломжгүй тул эдгээр үзүүлэлтийг нэлээд даруухан тооцоолол гэж зохиогч үзэж байна.
Орлогын гол үзүүлэлтүүд:
- Тоглогчид нэг жилийн хугацаанд 400 сая гаруй CS2 кейс нээсэн байна.
- Түлхүүр бүр 2.50 ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн түлхүүрийн борлуулалтаас Valve 1 тэрбум гаруй ам.доллар олсон байх боломжтой.
- Armory Pass, Мейжор тэмцээний тасалбар, капсул болон хөгжмийн цомог зэргээс хэдэн зуун сая ам.долларын нэмэлт орлого олсон гэж таамаглаж байна.
- Steam Market-аар нэг жилийн хугацаанд 1.22 тэрбум ам.долларын үнэ бүхий 754 сая орчим зүйлс зарагджээ.
- Гүйлгээ бүрийн 15 хувийн шимтгэлээс Valve компани 166 сая орчим ам.долларын орлого олсон байна.