ARC Raiders-ийн тоглогчид үндэслэлгүйгээр олноор бандуулж байгаадаа гомдоллож байна

by Саруул Батболд
2 comments

Өнөөдөр алдартай стример Tfue өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ARC Raiders тоглоомонд хаягаа хаалгасан (бандуулсан) тухай скриншотыг нийтэллээ. Тэрээр Embark Studios-ийн шинэ тоглоомоос ямар ч шалтгаангүйгээр 30 хоногийн бан авсан гэдгээ мэдэгдсэн юм.

Системийн алдаа юу, эсвэл хяналт уу?

Tfue бол ийм асуудалтай тулгарсан цорын ганц хүн биш юм. Сошиал сүлжээгээр хэрэглэгчид үндэслэлгүй бан болон тоглох эрхээ урт хугацаагаар хаалгаж байгаадаа идэвхтэй гомдоллож байна.

Энэхүү үйл явдал нь Embark Studios читерүүдтэй илүү хүчтэй тэмцэж, зөрчил гаргагчдыг илрүүлэх болон бан тавих системийг түргэсгэнэ гэж амласнаас ердөө хэдхэн хоногийн дараа болж байгаа юм. Үүнээс үүдэн тоглоомын нийгэмлэгийн дунд системийн доголдол гарсан байх гэсэн сэжиг төрөөд байна.

Гол таамаглалууд:

  • Хиймэл оюун ухааны алдаа: Ихэнх тоглогчид Хиймэл оюун ухаанд (AI) суурилсан автомат систем нь “rage-reports” буюу уурласан тоглогчдын гаргасан гомдлыг ямар ч шалгалтгүйгээр шууд хүлээж авч, бан тавьж байна гэж үзэж байна.
  • Зөөлөн шийтгэл: Фанатуудын үзэж байгаагаар чит ашигласан нь тогтоогдсон хүнд 30 хоногийн бан тавих нь хэтэрхий зөөлөн шийтгэл юм.
  • Түр зуурын арга хэмжээ: Систем хараахан бүрэн гүйцэд зүгшрээгүй байгаа тул жинхэнэ тоглогчдыг хэлмэгдүүлэн бүрмөсөн хасахаас сэргийлж, одоогоор зөвхөн түр зуурын бан тавьж байгаа байх гэсэн онол газар аваад байна.
ARC Raiders

You may also like

2 comments

Цотан 1 сар 14, 2026 - 17:12

Яагаад бан хийснийг тодорхой тайлбарлах хэрэгтэй

Reply
Тумбинай 1 сар 14, 2026 - 17:19

Хөгжүүлэгчид хэрэглэгчдээ сонсох ёстой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй