Leetify-ийн хийсэн дүн шинжилгээгээр 2025 онд CS2-ын “Premier” горимд Mirage газрын зураг дээр нийт 10 сая орчим тоглолт явагдсан нь нийт тоглолтын 24.2%-ийг эзэлж байна. Энэхүү үзүүлэлтээрээ Mirage нь бусад бүх газрын зургийг хол орхин тэргүүлж байгаа юм.
2025 оны газрын зургуудын нэр хүндийн зэрэглэл дараах байдалтай байна:
- Mirage — 9,998,444 тоглолт (24.2%)
- Dust2 — 8,422,489 тоглолт (20.4%)
- Inferno — 6,197,572 тоглолт (15%)
- Ancient — 5,371,229 тоглолт (13%)
- Nuke — 5,042,692 тоглолт (12.2%)
- Anubis — 2,147,292 тоглолт (5.2%)
- Overpass — 2,107,174 тоглолт (5.1%)
- Train — 1,734,121 тоглолт (4.2%)
- Vertigo — 206,586 тоглолт (0.5%)
Сонирхолтой нь, Train газрын зураг бүтэн жилийн турш идэвхтэй байсан ч үндсэн багц дахь хамгийн бага тоглогдсон зургаар тодорлоо. Харьцуулбал, ердөө хагас жил багцад байсан Overpass болон Anubis дээр Train-ээс илүү олон тоглолт хийгджээ.
Эдгээр тоо баримтууд нь хөгжүүлэгчид яагаад Train-ийг идэвхтэй газрын зургийн багцаас хасах шийдвэр гаргасныг тайлбарлаж байна. Уг зураг мэргэжлийн болон сонирхогчдын түвшинд нэр хүндээ алдсаар байсан бол Mirage болон Dust2 зэрэг сонгодог зургууд фаворит хэвээр үлдсэн байна.
2 comments
Mirage бол үнэхээр классик map шүү
Олон жил тоглосон ч уйддаггүй