HLTV порталаас жил бүр уламжлал болгон тодруулдаг CS2-ын дэлхийн шилдэг тоглогчдын жагсаалтыг Vitality багийн мэргэн буудагч Матьё “ZywOo” Эрбо тэргүүллээ. Тэрээр 2025 оныг 1.32 гэсэн дундаж чансаатайгаар (rating) дуусгасан байна.
ZywOo-ийн амжилтууд:
- Жилийн хугацаанд хоёр Мэйжор (Major) тэмцээн багтсан нийт есөн тэмцээнд түрүүлсэн.
- Найман удаа тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор тодорч, таван удаа EVP шагнал хүртсэн.
- Энэ нь түүний дөрөв дэх удаагийн (2019, 2020, 2023, 2025) дэлхийн шилдэг тоглогчийн шагнал юм.

Жагсаалтын хоёрдугаар байранд donk (дундаж чансаа 1.42), гуравдугаар байранд ropz нар шалгарчээ.
Монгол тоглогчдын түүхэн амжилт
1xBet-ийн дэмжлэгтэйгээр өрсөлддөг Монголын The MongolZ багийн хоёр тоглогч дэлхийн шилдэг 30 тоглогчийн жагсаалтад багтаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.
- Senzu (А.Мөнхболд): Жагсаалтын 13-р байранд бичигдэв. Тэрээр өмнө нь үндсэн бүрэлдэхүүнд байсан ч одоо нөөцөд шилжээд байгаа билээ.
- 910 (Б.Өсөхбаяр): Жагсаалтын 27-р байранд шалгарч, дэлхийн шилдэг мэргэн буудагчдын нэг гэдгээ баталлаа.
HLTV-ийн 2025 оны ТОП-10 тоглогч:
- ZywOo (Vitality)
- donk (Spirit)
- ropz (Vitality)
- m0NESY (Falcons)
- sh1ro (Spirit)
- molodoy (FURIA)
- flameZ (Vitality)
- frozen (FaZe)
- KSCERATO (FURIA)
- Spinx (MOUZ)

2 comments
ZywOo бол үнэхээр гайхалтай тоглогч юм
Монгол тоглогчид ТОП 30-д орсон нь бахархалтай