5
Krafton студи PUBG: Battlegrounds тоглоомонд шинээр нэмэгдэх Frost Zone Bomb (Хөлдөөгч бөмбөг)-ын трэйлерийг дэлгэлээ. Уг зэвсэг нь 1-р сарын 7-нд PC дээр, 1-р сарын 15-нд консол дээр гарах 39.2 хувилбарын шинэчлэлтээр (patch) нэмэгдэхээр төлөвлөгджээ.
Шинэ бөмбөгний онцлог:
- Ажиллах зарчим: “Blue Zone Grenade”-тэй төстэй боловч илүү өргөн хүрээг хамарна.
- Хамрах хүрээ: 7.5 метрийн радиус доторх тоглогчдыг “хөлдөх эффект”-эд оруулна.
- Хөнөөх чадвар: Богино хугацааны турш секунд тутамд ойролцоогоор 8 нэгж (HP) хохирол учруулна.
Өмнө нь мэдээлснээр, 39.2 patch-ийн хүрээнд тоглоомын үндсэн газрын зураг болох Erangel бүхэлдээ өвлийн өнгө төрхтэй (Winter Erangel) болж өөрчлөгдөх юм.