Германы цахим спортын MOUZ байгууллага VALORANT-ын мэргэжлийн түвшний тэмцээнүүдийг орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдээллийг тус клубийн нийгмийн сүлжээний хуудсуудаар дамжуулан нийтэлсэн байна.
Багийн мэдэгдэлд дурдсанаар, одоогийн VALORANT Champions Tour (VCT)-ийн бүтэц нь MOUZ-ийн урт хугацааны зорилготой нийцэхгүй байгаа бөгөөд одоо байгаа экосистемд “өөрсдийн орон зайг олж харахгүй” байгаагаа илэрхийлжээ.
MOUZ баг 2022 оны 2-р сараас эхлэн VALORANT-ын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн юм. Энэ хугацаанд тус баг VALORANT Challengers DACH лигт хоёр удаа түрүүлж, нийт 61 мянган ам.долларын шагналын сан цуглуулаад байжээ.