Олон улсын киберспортын байгууллага Team Liquid EA Sports FC 26 тоглоомын дотор ашиглах боломжтой багийн шинэ форм (in-game kit) танилцууллаа.
UNICEF-тэй хамтран бүтээсэн энэ кит нь хүүхдийн боловсрол, хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаа, зорилгыг олон хүнд хүргэх зорилготой.
2025 оны 12-р сарын 3-нд ашиглалтад орох энэ форм нь EA Sports FC 26-д eSports байгууллагын хувьд анх удаа UNICEF-ийн лого бүхий кит болж байна. Уг хамтын ажиллагаа нь 11-р сарын 7-нд эхэлсэн Team Liquid ба UNICEF-ийн өргөтгөсөн түншлэлийн нэг хэсэг юм.
Тоглогчид энэ формыг EA Sports FC 26-ын Ultimate Team горим дахь тусгай зорилтыг биелүүлснээр авах боломжтой. Албан мэдэгдэлд дурдсанаар, уг кит нь “дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн тоглоомд хүүхдийн эрхийг дэмжих шинэ, харагдахуйц хэрэгсэл” болж өгнө.
Team Liquid-ийн үүсгэн байгуулагч, хамтран Гүйцэтгэх захирал Виктор Гуссенс:
“Олон агуу хөлбөмбөгийн клубууд формоо UNICEF-ийг дэмжихэд зориулж ирсэн. Харин бид үүний үргэлжлэл болж, e-sports, тоглоомын ертөнцөд өөрийн хэв маягаар нэгдэх нь нэр төрийн хэрэг.
Манай EA FC бүрэлдэхүүн виртуал талбай дээр энэ дижитал формыг өмсөн тоглох бөгөөд бид дахин цомоор дүүрэн улирлыг хүлээж байна” гэж хэллээ.
Team Liquid – 2025 оны гол үйл явдлууд
2025 он даяар Team Liquid киберспорт, тоглоомын салбарт байр сууриа улам тэлсээр байна. 5-р сард байгууллага хөлбөмбөгийн домог Рууд Гуллитын нэрээр нэрлэгдсэн EA Sports FC баг Team Gullit-ийг худалдан авч, тус сцен дэх нөлөөгөө бэхжүүлжээ.
11-р сард тэд Alienware-тэй хамтран Apex Legends-ийн киберспортод эргэн орж ирсэн бөгөөд баг нь 2026 оны эхэнд зохион байгуулагдах Apex Legends Global Series Championship тэмцээнд оролцоно.
Team Liquid ба UNICEF-ийн хамтын ажиллагаа нь дэлхий даяар хүүхдийн эрх, тэр дундаа боловсрол эзэн болох эрхийн талаар олон нийтэд мэдлэг түгээх зорилготой. Сүүлийн долоо хоногуудад Нидерландын хөлбөмбөгч, UNICEF-ийн элч Жави Симонс шууд дамжуулалтын fundraising эвентэд оролцож, хүүхдийн эрх, боловсролын ач холбогдлыг онцлон ярьжээ.