“The MongolZ” Багийн IEM CHENGDU 2025 дэх түүхийг өгүүлэх влог цацагдлаа!

by Саруул Батболд
0 comments

Киберспортын ертөнцөд Монгол Улсын нэрийг амжилттай гаргаж буй “The MongolZ” багийн IEM CHЦахим спортын ертөнцөд Монгол Улсын нэрийг өндөр өргөж буй “The MongolZ” багийн IEM CHENGDU 2025 тэмцээний аяллыг харуулсан “IEM CHENGDU 2025 DOCUMENTARY” нэртэй баримтат бичлэг өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Энэхүү влог нь Counter-Strike 2 тоглоомын нэр хүндтэй тэмцээн болох Intel Extreme Masters (IEM) Chengdu 2025-д Монголын баг хэрхэн бэлтгэж, шилдэг багуудтай өрсөлдөж, эх орныхоо нэрий гаргасан түүхийг цогцоор нь харуулсан юм. 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тоглодог “The MongolZ” баг уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож, дэлхийн хүчирхэг багуудтай эн зэрэгцэн өрсөлдсөн билээ.

Влогны Гол Хэсгүүд:

Уг влог нь зөвхөн тэмцээний үйл явдлыг харуулаад зогсохгүй, багийн гишүүдийн хувийн түүх, тэдний тэмцэл, нэгдмэл байдлыг тодотгожээ.

  • Багийн гишүүдийн хувийн түүх болон тэдний цахим спортод орсон замнал.
  • Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалт болон тэмцээний үеийн дотоод уур амьсгал.
  • Сэтгэл хөдөлгөм тоглолтууд болон тоглолтын шийдвэрлэх мөчүүд.
  • Хөгжөөн дэмжигчдийн урам зориг болон багийн амжилтад үзүүлсэн нөлөө.

“The MongolZ” баг хэдийгээр IEM Chengdu 2025 тэмцээнд аварга цол хүртэж чадаагүй ч, тэдний тууштай байдал, гаргасан амжилт нь Монголын цахим спортын түүхэнд шинэ, томоохон хуудас нээсэн билээ. Энэхүү влог нь зөвхөн тоглоомын талаар төдийгүй, тэдний сэтгэлийн тэнхээ, нэгдмэл байдал, зорилгын төлөөх тэмцлийг харуулсан үнэ цэнтэй бүтээл болсон юм.

Баримтат видеог эндээс үзнэ үү: https://www.youtube.com/watch?v=g8F6GuQgTXM

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй