KRAFTON гурван сарын дотор PUBG-ийн хак хөгжүүлэгчдийн эсрэг 100 гаруй нэхэмжлэл гаргалаа

by Саруул Батболд
0 comments

KRAFTON компани PUBG: Battlegrounds тоглоом дахь хак болон шударга бус тоглолттой тэмцэх ажлын талаар шинэ мэдэгдэл гаргалаа.

Компани тоглогчдын анормаль (хачирхалтай) үйлдлийг илрүүлэх хиймэл оюуны систем ашигладаг бөгөөд энэ нь зөвхөн хак программ илрүүлэхээс гадна тоглолтын зан төлөвийг шинжилж, зөрчилтэй хэрэглэгчдийг блоклодог.

2025 оны зургадугаар сард тус системийн үр дүнд зөрчил илрүүлэлт 2.5 дахин нэмэгдэж, илрүүлэх хугацаа 90%-иар багассан байна.

Хэрэглэгчийн гомдлыг илүү хурдан шийдвэрлэж байна

Мөн KRAFTON тоглогчдын гомдлыг хянах администраторын багийн хэмжээг 2.8 дахин нэмэгдүүлж, нэг гомдлыг шийдвэрлэх хугацааг ойролцоогоор 75%-иар бууруулжээ.

KRAFTON дэлхий даяарх мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, хак програм бүтээж, түгээж буй этгээдүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна. Зөвхөн 2025 оны наймдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд тус компани 100 гаруй шүүхийн нэхэмжлэл гаргажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй