Хонконгт зохион байгуулагдаж буй BLAST Rivals 2025 Season 2 тэмцээний А хэсгийн доод шатны тоглолтод Team Spirit баг The MongolZ-ийг 2:0 харьцаагаар буулган авч, плей-офф шатанд шалгарлаа.
Тоглолтын дэлгэрэнгүй
Эхний Dust2 мап дээр Team Spirit илт давуу тоглолт үзүүлж, 13:6 онооны харьцаагаар ялсан. Харин хоёр дахь Ancient мап дээр The MongolZ илүү идэвхтэй довтолгоотой тоглож, хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч Team Spirit дахин давамгайлж, 13:10-аар эцсийн ялалтаа авсан юм.
Ингэснээр Team Spirit баг плей-офф шатанд шалгарсан бол 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон Монголын The MongolZ баг тэмцээнийг 7–8-р байрт өндөрлүүлж, 10,000 ам.долларын шагнал хүртлээ.
Тэмцээний товч мэдээлэл
BLAST Rivals 2025 Season 2 тэмцээн нь 2025 оны 11-р сарын 12–16-нд Хонконгт болж байгаа бөгөөд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд тэмцээн нийт 350,000 ам.долларын шагналын сантай. Одоо тэмцээний плей-офф шат эхэлж байгаа бөгөөд шилдэг дөрвөн баг аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.
2 comments
Баг маань сайн тоглолоо, дараагийн тэмцээнд илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна
The MongolZ-ийг үргэлж дэмждэг, амжилт хүсье