FURIA Esports баг BLAST Rivals 2025 Season 2-ийн хэсгийн шатанд paiN Gaming-ийг 2:1 харьцаагаар буулган авч, B хэсгийн тэргүүлэгч байр сууриа бататгалаа. Тулаан дараах үр дүнтэй өндөрлөсөн: Nuke — 7:13, Overpass — 13:6, Mirage — 13:11.
Энэхүү ялалтын дараа FURIA Esports баг B хэсгийг тэргүүлж, тэдний дараагийн тоглолт 11-р сарын 13-нд 07:30 цагт болох бөгөөд Vitality – TYLOO хосын ялагчтай тоглоно.
Харин paiN Gaming баг Vitality – TYLOO тоглолтын ялагдагчтай шигшээд үлдэхийн төлөө тоглох бөгөөд уг тоглолт 11-р сарын 13-нд 05:00 явагдана.
BLAST Rivals Fall 2025 тэмцээн 11-р сарын 12–16-нд Хонконгт LAN форматтайгаар болж байна. Шагналын сан нь 350,000 ам.доллар, бөгөөд энэ нь StarLadder Budapest Major 2025-ын өмнөх сүүлийн томоохон тэмцээн юм.