5
ESL Pro League Season 22-ийн эхний шат өндөрлөж, Stage 2-т өрсөлдөх найман баг тодорлоо.
Шилдэг үр дүнтэй багууд
- HOTU болон Inner Circle — группийн шатанд 3-0-ээр ялалт байгуулж, хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн.
- 3DMAX, Gentle Mates, GamerLegion — 3-1-ийн үзүүлэлттэйгээр дараагийн шатанд гарч чадсан. Тэдний цорын ганц ялагдал Inner Circle-ээс ирсэн.
Ширүүн өрсөлдөөнөөр гарсан багууд
- G2 болон Astralis — 3-2-оор Stage 2-д шалгарсан.
- G2 эхний тоглолтод Rooster-ийг ялсан ч дараагийн хоёр тоглолтод хожигдсон. Гэсэн ч Fluxo болон ENCE-г ялж нөхөж чадсан.
- Astralis шийдвэрлэх тоглолтод Legacy-г ялж дараагийн шатанд шалгарсан.
- FURIA — Valve-ийн чансааны топ-2 баг HOTU-д эхний тоглолтод гэнэтийн ялагдал хүлээсэн ч B8-ийг шийдвэрлэх ширүүн тоглолтод буулган авч Stage 2-д багтсан.
Шалгарч чадаагүй багууд
- B8, ENCE, Legacy — 2-3 үзүүлэлттэй зогссон.
- HEROIC, Fluxo, M80, NRG, Rooster — 1-3 болон 0-3 үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүлсэн.