9-р сарын 29-нд болсон CCT Season 3 Europe Series 8-ийн хүрээнд THE болон 1WIN багуудын тоглолтын үеэр тоглогч 1drezz-ийн камераар сэжигтэй үйлдэл илэрсэн.
Шалгалтын явцад сервер дээр түүнээс биш, харин KHAN багийн тоглогч Dune тоглож байсан нь тогтоогдож, энэ баримтыг античийт Akros баталгаажуулсан. Мөн гадны программ хангамж ашигласан нь илэрч, зургаан тоглогчид насан туршийн бан ногдуулсан байна.
Хориг шийтгэл
- Dosikk, Teo, Dorren, 1drezz, Singulier, R3lifwow, Dune — бүх CCT тэмцээнээс 2 жилээр хасагдсан
- THE, KHAN, Y5 багийн бусад тоглогчид — 6 сарын бан авсан
- Бүх тоглолтын үр дүн хүчингүй болсон бөгөөд шийтгэлүүд нь шууд хэрэгжиж эхэлсэн
CCT-ийн байр суурь
Champion of Champions Tour-ийн зохион байгуулагчид шударга, ил тод өрсөлдөөн нь тэмцээний тэргүүн зорилго гэдгийг онцолж, шударга бус тоглолт болон аккаунт хуваалцах явдлыг тэвчихгүй гэдгээ мэдэгдэв.