Францын 3DMAX баг ESL Pro League Season 22-ийн группын шатанд Австралийн Rooster-ыг 2:0-ээр илт давуу буулган авлаа.
Тулаан Overpass дээр 13:10, Inferno дээр 13:3 гэсэн оноотой өндөрлөж, Францын багийн ялалтаар шийдэгдэв. Энэ нь 3DMAX-ийн тэмцээний анхны ялалт болсон бол Тайсон “asap” Патерсон тэргүүлсэн Rooster баг дараалан хоёр дахь ялагдлаа хүлээв.
ESL Pro League Season 22 тэмцээн Стокгольм хотноо $400 мянган ам.долларын шагналын сантайгаар болж байна. Нийт 24 баг дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөж буй.