EA Sports FC 26 Steam-ийн борлуулалтаар 2-р байрт орлоо

by Саруул Батболд
0 comments

Steam платформ хамгийн их орлоготой тоглоомуудын жагсаалтаа шинэчилжээ.

Спортын симулятор EA Sports FC 26 (Electronic Arts) хоёрдугаар байранд бичигдсэн байна. Өндөр үнэ болон тоглогчдоос холимог үнэлгээ авсан ч тоглоом Steam Deck, Battlefield 6-ын урьдчилсан захиалга, Dying Light: The Beast, Hades II, Borderlands 4 болон Silent Hill f-ийг гүйцэж түрүүлжээ.

Тэргүүн байрыг Valve-ийн Counter-Strike 2 хадгалсаар байна. Тоглоом нь үнэгүй тараагддаг ч дотоод худалдан авалтаар орлогын хэмжээг өндөр байлгаж байгаа юм. Мэдээ бичих үед Steam дээр 40 сая гаруй тоглогч идэвхтэй байна.

EA Sports FC 26–гийн онцлог

Тоглоом PC, PlayStation 5 болон Xbox Series X/S дээр гарсан. Түүнд 19,000 гаруй хөлбөмбөгч, 700 баг, 120 цэнгэлдэх хүрээлэн болон 30 гаруй лиг (UEFA Champions League, Английн Премьер Лиг, Бундеслига, Ла Лига гэх мэт) багтжээ.

You may also like

Leave a Comment