Valve Dota 2-ын дэлгүүрээс TI2025 багийн багц ба автографыг устгав

by Саруул Батболд
0 comments

Valve компани Dota 2-т шинэчлэлт гаргаж, The International 2025 (TI14)-ийн комментатор, аналитикчдын автограф болон багуудын дэмжлэгийн багцуудыг дэлгүүрээс авлаа.

Эдгээр багцууд нь компендиумын хэсэг байсан бөгөөд борлуулалтын тодорхой хувь нь тэмцээний шагналын санг бүрдүүлдэг байв. Одоо тэдгээрийг худалдан авах боломжгүй болсон ч компендиум өөрөө ажиллаж байна:

  • Фэнтези лиг болон тааварт оролцож шагнал авах
  • Team Falcons-ийн наалттай аваргын капсул худалдаж авах боломж хэвээр.

The International 2025 тэмцээн

  • Байршил: Хамбург, Герман
  • Шагналын сан: $2 881 457
  • Оролцогчид: 16 баг
  • Аварга: Team Falcons, финалд Xtreme Gaming-ийг 3:2 харьцаагаар ялсан.

You may also like

Leave a Comment