ESL FACEIT Group Marvel Rivals Ignite 2025: Grand Finals тэмцээнийг DreamHack Atlanta-гийн үеэр зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөнө.
- Бүлгийн шат: 10-р сарын 27–29
- Плей-офф шат: 10-р сарын 31-нээс 11-р сарын 2 хүртэл
- Байршил: Georgia World Congress Center
Тэмцээний шагналын сан — 1 сая ам.доллар, энэ нь Marvel Rivals гарсан цагаас (2024 оны 12 сар) хойшхи хамгийн өндөр дүнтэй шагнал юм.
EMEA бүсийг төлөөлөн NAVI оролцож байгаа бөгөөд тэд Ignite 2025 Stage 2: EMEA шатанд плей-оффт шалгарч, бүсээс олгогдох 3 эрхийн нэгийг авахын төлөө өрсөлдөнө.