30
Players порталыг ишлэн мэдээлснээр, киберспортын байгууллага BCGame нь алдарт украин снайпер Александр s1mple Костылевийг Natus Vincere (NAVI)-ээс авахдаа 500 мянган ам.доллар зарцуулжээ.
Гэрээний нөхцөл
- Шинэ байгууллагатай байгуулсан гэрээ нь 2025 оны эцэс хүртэл хүчинтэй.
- BCGame нь тоглогчийн тэмцээний форм болон маркетингийн нөлөөллийг үнэлсний дараа цаашдын шийдвэрээ гаргахаар төлөвлөсөн байна.
s1mple-ийн тоглолтын үзүүлэлт
- Тэрбээр 2025 оны долдугаар сараас шинэ багийнхаа төлөө тоглож эхэлсэн.
- Одоогоор нийт 43 карт тоглож, дундаж 1.31 үнэлгээ авсан гэж HLTV.org мэдээлэв.
- Эх сурвалжуудын таамаглаж буйгаар гэрээг сунгах магадлал өндөр байна.
2 comments
S1mple бол e-sport-ийн домог шүү
Шинэ багтаа амжилт гаргахыг хүсэж байна