МОНГОЛ БИЧГИЙН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

by Саруул Батболд
0 comments

Монголын шилдэг eSports баг болох The MongolZ өөрийн үнэнч дэмжигчдэд зориулан онцгой уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны зорилго нь The MongolZ багийн үнэтэй дэмжигчдийн сэтгэл, мэдрэмжийг үндэсний бичгээр илэрхийлж, хичээнгүй бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Сэдэв

A man can be destroyed but not defeated

Энэхүү сэдвийг сонгосон нь The MongolZ багийн уриа бөгөөд оролцогчид тэмцэш сэтгэлийн хүчийг илэрхийлсэн эсээ бичиж, ялагдашгүй, бууж өгдөггүй байх тухай өөрийн бодол, түүх, үзэл санаагаа хуваалцах ёстой.

Уралдаанд The MongolZ багийн бүх дэмжигчид оролцох боломжтой.

Бичих шаардлага

  1. Эсээ нийтлэлийн загварыг баримталсан байх.
  2. Үндэсний бичгээр хичээнгүй бичих, гараар бичсэн байх.
  3. А4 цаасан дээр энгийн үзэг ашиглан бичих.
  4. Эсээ нь 100-аас дээш үгтэй байх.
  5. Бичвэрийн төгсгөлд оролцогчийн нэр, нас, холбоо барих мэдээллийг заавал бичих.

Бэлэн болсон бүтээлээ зураг болгон авч The MongolZ Discord серверийн “Эсээ бичлэгийн уралдаан” сувгаар илгээх юм.

Шагнал

Тэргүүн байр

  • Erhii Mergen Jersey
  • Erhii Mergen Sticker
  • Discord Nitro
  • The MongolZ Discord server 7,000 XP
  • 1 сарын хугацаатай Warchief Role

Дэд байр

  • Discord Nitro
  • The MongolZ Discord server 5,000 XP
  • 1 сарын хугацаатай Warchief Role

Гуравдугаар байр

  • Discord Nitro
  • The MongolZ Discord server 3,000 XP
  • 1 сарын хугацаатай Warchief Role

2025 оны 9-р сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл.


Байршил: The MongolZ Discord Server
Зохион байгуулагч: Үндэсний бичгийн 909 бүлгэм

You may also like

Leave a Comment