Монголын баг The Mongolz FISSURE PLAYGROUND 2 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрогт Lynn Vision Gaming-ийг 2:0 харьцаагаар хожиж, энэ тэмцээндээ анхны ялалтаа байгууллаа.
Тоглолтын үр дүн
- Dust2 — 13:11
- Ancient — 13:6
The Mongolz энэ ялалтаараа тэмцээний хүснэгтэд чухал оноо авч, өөрсдийн хүчийг нотоллоо.

Дараагийн тоглолт
Монголын багийн дараагийн өрсөлдөгч нь Хятадын TYLOO баг байх бөгөөд тоглолт 9-р сарын 15-нд 16:00 (УЛАТ) цагт эхэлнэ. The Mongolz энэ тэмцээнд 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр оролцож байна.

FISSURE PLAYGROUND 2 — CS тэмцээн нь нийт 500 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд 9-р сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
2 comments
The Mongolz баг улам хүчирхэг болж байна
Монгол e-sport-оо дэмжицгээе