NAVI Call of Duty: Warzone бүрэлдэхүүнээ татан буулгав

by Саруул Батболд
0 comments

Украины киберспортын клуб Natus Vincere (NAVI) Call of Duty: Warzone-ийн бүрэлдэхүүнээ тарсан тухайгаа албан ёсны сайтаараа дамжуулан зарлалаа.

Өмнөх бүрэлдэхүүн

  • Марк “Zepa” Зепакич
  • Жек “Levi” Робинсон
  • Аарон “Lymax” Бутчер

Эдгээр тоглогчид бүгд одоо чөлөөт агент болсон бөгөөд 2024 оны 6-р сараас NAVI-г төлөөлж байжээ.

Амжилтууд ба бүтэлгүйтэл

NAVI-ийн Warzone бүрэлдэхүүн энэ хугацаанд:

  • Esports World Cup 2024-д 5-р байр
  • World Series of Warzone 2024-д 33-р байр эзэлжээ.

Харин 2025 онд Австралийн бүрэлдэхүүн Esports World Cup-ийн шалгаруулалтад тэнцэж чадсангүй. Азийн бүсийн сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлсэн ч эрх авч чадаагүй байна.

“Тоглогчдод NAVI-д өнгөрүүлсэн цаг хугацаанд нь баярлалаа. Цаашдын амжилтыг хүсье!” хэмээн байгууллагын мэдэгдэлд дурджээ.

You may also like

Leave a Comment