Монголын алдарт The Mongolz баг Esports World Cup 2025 тэмцээний CS2-ийн плей-оффт Европын GamerLegion багийг 2:0-ээр яллаа.
The Mongolz эхний Overpass карт дээр 13:7-оор давамгайлан ялалт байгуулж, дараа нь Inferno дээр өрсөлдөгчөө бүрэн дийлдэж 13:3-аар бут цохисон юм. Ингэснээр Эрик “ztr” Густафссоны GamerLegion баг тэмцээнээ 9–16-р байрт өндөрлүүлж, $20,000-ын шагнал хүртлээ.
Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод болж байгаа бөгөөд нийт $1,25 саяын шагналын сантай. Нийт 16 шилдэг баг аваргын төлөө өрсөлдөж байна.
Үр дүн:
- Overpass: GamerLegion 7 – 13 The Mongolz
- Inferno: GamerLegion 3 – 13 The Mongolz