FISSURE PLAYGROUND 2 тэмцээний эцсийн багууд тодорлоо

by Саруул Батболд
0 comments

t.me/fissure_pro_CS2-ийн мэдээллээр, FISSURE PLAYGROUND 2 — CS киберспортын тэмцээний зохион байгуулагчид эцсийн оролцогч багуудыг зарлалаа. Өмнө нь зарлагдсан 12 багийн хамт Legacy, paiN Gaming, Heroic болон Lynn Vision Gaming тэмцээнд нэгдэж байна.

Тэмцээн Сербийн Белград хотод 9-р сарын 12-ноос 21-ний хооронд зохиогдох бөгөөд нийт 500 мянган ам.долларын шагналын сангийн төлөө FaZe Clan, The Mongolz, Team Falcons, Virtus.pro зэрэг дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө.

Өмнөх FISSURE PLAYGROUND 1 — CS тэмцээн сар гаруйн өмнө мөн Белград хотод болж, Astralis багийг финалд ялсан TYLOO баг 450 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний аварга болж байсан юм.

You may also like

Leave a Comment