PUBG Studios 2025 оны 11-р сарын 13-наас эхлэн PUBG: Battlegrounds тоглоомыг PS4 болон Xbox One дээр дэмжихээ зогсооно гэж мэдэгдлээ. Цаашид тоглоом зөвхөн PS5, Xbox Series X/S болон PC дээр хөгжүүлэгдэх юм.
Хөгжүүлэгчид хэлэхдээ:
- “2025 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу PUBG Console-ийг шинэ үеийн консол руу бүрэн шилжүүлэхээр бэлдэж байна. Энэ өдрөөс эхлэн тоглоом зөвхөн PS5 болон Xbox Series X/S дээр дэмжигдэнэ.”
Студийн тайлбарласнаар энэ бол тоглоомын тогтвортой байдал, гүйцэтгэлийг сайжруулах болон ирээдүйн шинэчлэлтүүдэд бэлтгэхийн тулд хийсэн зайлшгүй алхам ажээ.
Тэд мөн онцлон:
- “Бидэнтэй өнгөрүүлсэн мөч бүрт чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан ч PUBG Console-ийн хөгжил, ирээдүйн төлөө удаан хэлэлцсэний эцэст сонгосон.”
Гол өөрчлөлтүүд:
- Тоглогчдын ахиц дэвшил ба бүртгэл хадгалагдана – шинэ консол дээр хуучин акаунтаараа нэвтрэхэд хангалттай.
- PS5 дээр тоглоход тоглоомын тусдаа хувилбарыг татах шаардлагатай (PS4 хувилбар системд үлдэх ч ажиллахгүй).
- Графикийн горимууд:
- PS5 – 1440p/60fps
- PS5 Pro – 4K/60fps
- Xbox Series S – 1080p/60fps эсвэл 1440p/30fps
- Xbox Series X – 4K/60fps