CD Projekt RED студийн алдарт Cyberpunk 2077 тоглоом Steam платформ дээр гэнэт тэсрэлт хийж, хамгийн алдартай тоглоомуудын тоонд дахин багтлаа.
Steam-ийн зуны улирлын хямдрал эхэлсэн даруйд Cyberpunk 2077 тоглоом 65 хувийн хөнгөлөлттэй худалдаанд гарсан нь олон тоглогчдыг татсан гол шалтгаан байв. Ердөө 24 цагийн дотор тоглоом 112 байр ахиж, шинээр гарсан олон тоглоомуудыг ардаа орхижээ.
Steam-ийн статистикийн дагуу, нэгэн зэрэг тоглож байсан хэрэглэгчдийн тоо 85 мянгыг давсан нь сүүлийн 1.5 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэхүү өсөлт нь тоглоомын дахин сэргэлт, чанарын сайжруулалтыг нотолж буй хэрэг юм.
2020 оны бүтэлгүй эхлэл ба амжилтын эргэн ирэлт
2020 онд тоглоом анх худалдаанд гарахдаа алдаа гажиг ихтэй, тоглогчдын шүүмжлэлд өртөж, PlayStation Store-оос түр хугацаанд хасагдаж байсан. Гэвч CD Projekt RED хоёр жилийн турш тоглоомыг тууштай сайжруулж, алдааг засаж, хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн авч чадсан юм.
Cyberpunk 2077-ийн түүх бол хөгжүүлэгчид тууштай ажиллаж чадвал, бүтэлгүйтэл ч амжилт болж хувирч чадна гэдгийн ховор жишээ билээ.