The MongolZ – Монголын цахим спортын түүхэнд бичигдэх бахархал

by Саруул Батболд
1 comment

The MongolZ бол Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, цахим спортын ертөнцөд өөрийн байр суурийг олсон хүчирхэг баг юм. 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш тэд тогтвортой өсөж, зөвхөн Ази тив төдийгүй дэлхийн шилдэг багуудын эгнээнд багтахаар тууштай тэмцэж ирсэн.

Үүсэл, хөгжлийн замнал

The MongolZ – Монголын цахим спортын түүхэнд бичигдэх бахархал

2016 онд Монголын шилдэг тоглогчдыг нэгтгэн байгуулагдсан The MongolZ баг анхнаасаа Counter-Strike: Global Offensive (CS:GO)-ийн төрөлд мэргэшиж байв. Хэдийгээр тухайн үед Монголд цахим спортын дэд бүтэц сул байсан ч тэд тууштай хөдөлмөрлөж, олон улсын тэмцээнд анх удаа Монгол баг оролцох суурийг тавьсан.

2023 оноос баг CS2 (Counter-Strike 2) тоглоом руу бүрэн шилжиж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилт үзүүлж эхэлсэн нь The MongolZ-ийг дахин нэг шинэ шатанд хүргэжээ.

Одоогийн бүрэлдэхүүн

НэрБүтэн нэрҮүрэгТоглож эхэлсэн он
bLitzБ.ГаридмагнайIGL, ахлагч2019
Techno4KМ.СодбаярRifler2021
SenzuМ.АзбаярСэлгээнд суусан2023 оны 9 сарын 7 – 2025 оны 10 сарын 24
cobrazeraУ. Анарбилэг2026
mzinhoА.БатболдRifler2023
910У.БанзрагчAWP / Sniper2024
maaRaaБ. ЭрдэнэдалайДасгалжуулагч2023

Багийн бүрэлдэхүүн дундаас bLitz нь ахлагч, стратегичийн үүргийг хамгийн үр дүнтэй гүйцэтгэдэг бөгөөд олон улсын комментаторууд ч түүнийг мэргэжлийн түвшний IGL хэмээн онцолдог.

2025 оны 10-р сард багийн гол од тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболд гэнэтийн байдлаар бүрэлдэхүүнээс гарсан юм. Үүний албан ёсны шалтгаан нь сэтгэл зүйн туйлдалт (burnout) байв. Тэрээр 2025 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-рт бичигдээд байсан тул энэ мэдээлэл хөгжөөн дэмжигчдийн хувьд хүнд цохилт болсон билээ.

The MongolZ багийн олон улсын тавцан дахь гол амжилтууд:

  • Esports World Cup 2025 (EWC)Аварга, $500,000 (Багийн түүхэн дэх хамгийн том ялалт болон хамгийн өндөр шагналын сан).
  • BLAST.tv Austin Major 20252-р байр, $150,000 (Монголын болон Азийн баг анх удаа Дэлхийн аваргын финалд шалгарч, түүх бүтээв).
  • Thunderpick World Championship 2024Түрүү, $500,000.
  • YaLLa Compass 2024Аварга, $200,000.
  • IEM Katowice 2025 – 3–4-р байр, $108,000.
  • Perfect World Major Shanghai 2024 – Шөвгийн 8 (Playoffs-т шалгарсан).
  • MESA Nomadic Masters Spring 2024Түрүү, $50,000.
  • Skyesports Championship 2024 – 2-р байр, $70,000.
  • IEM Cologne 2024 – Дэлхийн чансааг тэргүүлэгч Team Spirit багийг 2:0-ээр хожиж, топ багуудын нэг гэдгээ баталсан.
  • PGL Major Copenhagen 2024 – Elimination Stage-д шалгарч, дэлхийн шилдэг 16 багийн нэг болсон.

Шагналууд ба үнэлгээ

The MongolZ – Тэмцээний амжилтууд

ОнБайрТэмцээнБайрлалОгнооШагналын сан
20161IEM TaipeiТайвань, Тайбэй1-р сарын 29 – 2-р сарын 2$30,000
3eXTREMESLAND 2016Хятад, Шанхай9-р сарын 22–25$8,000
1ASUS ROG Masters 2016Малайз, Куала-Лумпур10-р сарын 11 – 11-р сарын 13$23,750
202320–22BLAST.tv Paris Major 2023Франц, Парис5-р сарын 8–21$10,000
3ESL Challenger Atlanta 2023АНУ, Атланта12-р сарын 15–17$10,000
20241eXTREMESLAND 2023Хятад, Шанхай1-р сарын 26–28$25,000
15–16PGL Major Copenhagen 2024Дани, Копенгаген3-р сарын 17–31$20,000
1MESA Nomadic Masters Spring 2024Монгол, Улаанбаатар5-р сарын 28 – 6-р сарын 2$50,000
1YaLLa Compass 2024АНЭУ, Абу-Даби6-р сарын 5–9$200,000
9Esports World Cup 2024Саудын Араб, Эр-Рияд7-р сарын 17–21$25,000
2Skyesports Championship 2024Энэтхэг, Мумбай7-р сарын 23–28$70,000
3Elisa Masters Espoo 2024Финлянд, Эспоо10-р сарын 16–20$15,000
1Thunderpick World Championship 2024Герман, Берлин11-р сарын 2–3$500,000
5–8Perfect World Shanghai Major 2024Хятад, Шанхай11-р сарын 30 – 12-р сарын 15$45,000
20253–4IEM Katowice 2025Польш, Катовице1-р сарын 29 – 2-р сарын 9$108,000
3–4ESL Pro League Season 21Швед, Стокгольм3-р сарын 1–16$80,000
3–4IEM Melbourne 2025Австрали, Мельбурн4-р сарын 21–27$105,000
3–4IEM Dallas 2025АНУ, Даллас5-р сарын 19–25$105,000
2BLAST.tv Austin Major 2025АНУ, Остин6-р сарын 3–22$170,000
1Esports World Cup 2025Саудын Араб, Эр-Рияд7-р сарын 15–20$500,000
5–8IEM Cologne 2025Герман, Кёльн8-р сарын 6–17$40,000
9–12Thunderpick World Championship 2025Онлайн / Берлин10-р сарын 21 – 11-р сарын 2$20,000
202613–16IEM Kraków 2026Польш, Краков2-р сарын 3–8$10,000

Дэлхийн чансааг тэргүүлсэн нь ба Esports World Cup-ын түүхэн ялалт

2025 оны зун The MongolZ багийн хувьд мартагдашгүй цаг үе байлаа. Саудын Арабын Эр-Рияд хотод зохиогдсон Esports World Cup 2025 (EWC) тэмцээн нь тэднийг дэлхийн тавцанд маргаангүй шилдэг нь гэдгийг баталсан юм.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд болох Team Spirit, Vitality, Natus Vincere зэрэг “акулууд” оролцсон ч Монголын залуус итгэмээргүй тоглолтыг үзүүлж, аваргын цомыг 500,000 ам.долларын хамт эх орондоо авчирсан билээ. Энэхүү ялалт нь зөвхөн нэг тэмцээний амжилт байсангүй, харин багийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн байв.

EWC-ийн дараах тогтвортой амжилтууд, тэр дундаа Остин Мэйжорын финалд (Austin Major Final) шалгарсан үзүүлэлт нь тэднийг оноо цуглуулахад гол түлхэц болсон. Ингээд 2025 оны 9-р сард HLTV-ийн шинэчилсэн жагсаалтаар The MongolZ баг албан ёсоор Дэлхийн №1 (World No.1) багаар нэрлэгдсэн юм.

Энэ бол зөвхөн Монголын төдийгүй Ази тивийн Counter-Strike-ийн түүхэнд урьд хожид байгаагүй түүхэн үйл явдал болж, “Азийн баг дэлхийд ноёрхох боломжгүй” гэсэн хуучин ойлголтыг бүрэн эвдсэн билээ.

HLTV Awards 2025: Дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөлт

2025 он бол The MongolZ баг зөвхөн тэмцээнд түрүүлээд зогсохгүй, хувь тоглогч болон дасгалжуулагчийн ур чадвараараа дэлхийд үнэлэгдсэн жил байлаа. Жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй HLTV Awards 2025 ёслолын үеэр Монголын баг дараах түүхэн амжилтуудыг үзүүлэв:

  • Оны шилдэг баг (Team of the Year): The MongolZ дэлхийн шилдэг багуудын жагсаалтын 4-р байранд шалгарлаа. Энэ нь Азийн баг түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг дөрвөн багийн нэгээр нэрлэгдсэн тохиолдол болов.
  • Оны шилдэг дасгалжуулагч (Coach of the Year): Багийн амжилтын гол архитектор Эрдэнэдалай “maaRaa” Баянбат дэлхийн шилдэг дасгалжуулагчдын 2-р байранд оров. Түүний тактик, багийн уур амьсгалыг бүрдүүлэх чадвар нь олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авсан юм.
  • Оны шилдэг 20 тоглогч (Top 20 Players of the Year): Багийн гол од Азбаяр “Senzu” Мөнхболд дэлхийн шилдэг тоглогчдын жагсаалтын 13-р байрт бичигдэв. Тэрээр өөрийн гайхалтай ур чадвараараа Монгол Улсаас төдийгүй Ази тивийн тоглогчдоос энэхүү жагсаалтад хамгийн өндөрт бичигдсэн түүхэн амжилтыг тогтоолоо.

Эдгээр шагналууд нь The MongolZ-ийн 2025 оны амжилт тохиолдлынх биш, харин дэлхийн дээд түвшний мэргэжлийн байгууллага гэдгийг баталсан үйл явдал байв.

Ивээн тэтгэгчид ба дэмжлэг

1xBet Mongolia нь The MongolZ багийн гол ивээн тэтгэгч бөгөөд тэдний тусламжтайгаар баг Европын орнуудад бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломжтой болсон. Үүнээс гадна:

  • SteelSeries, Zaisan Streetwear зэрэг үндэсний болон олон улсын брэндүүд багийг дэмжиж байна
  • Монгол Улсын Засгийн газар 2024 онд багийг “Үндэсний шигшээ баг” хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, төсвөөс дэмжлэг олгож эхэлсэн

Дүгнэлт

The MongolZ бол Монголын киберспортын бахархал, залуу үеийн итгэл найдвар юм. Тэдний амжилт бол зөвхөн нэг багийн түүх биш, харин бүхэл бүтэн улсын цахим спортын өсөлтийн бэлгэдэл болоод байна.

The Mongolz багийн тухай мэдээ

You may also like

1 comment

The MongolZ BLAST Bounty Season 2-д ялжээ 12 сар 2, 2025 - 17:30

[…] оны 8-р сарын 8-нд Монголын The MongolZ баг BLAST Bounty Season 2 тэмцээнд ENCE багийн эсрэг тоглож, 2:1-ийн […]

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй