Мэргэжлийн цахим спортын “The MongolZ” баг “PGL Astana 2025” тэмцээний плей-оффт 2-0 амжилттайгаар шалгарсан. Өчигдөр /2025.05.12/ тэд дэлхийн шилдэг багуудын нэг болох Украины “NAVI”-г хожсоноор плей-оффын эрхээ баталгаажуулсан юм.
Тоглолтын дараа багийн тамирчин Techno4K сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд NAVI-ийн эсрэг ялалт тэдэнд ямар үнэ цэнтэй байсныг онцоллоо.
“Өмнөх тоглолтоос сургамж авсан”
“Сүүлийн NAVI-ийн эсрэг хийсэн тоглолт их хүнд байсан. Бид тэдэнтэй сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа учраа таарсан. Нэгийг нь хожиж, нэгийг нь хожигдсон. Гэхдээ энэ удаад арга барилаа өөрчилж, илүү сайн бэлдсэн.”
Techno4K өмнөх Lissabon дахь тоглолтыг дурсахдаа:
“Mirage” дээр бид тэргүүлж байсан ч харамсалтайгаар ялагдсан. Хэрэв тэр тоглолтыг ялсан бол шууд плей-офф руу гарч болох байлаа.”
“Хүчтэй өрсөлдөгч бол Spirit”
Тэмцээний шөвгийн наймд үлдэж, цааш өрсөлдөх багуудын талаар:
“Falcons, Vitality, MOUZ багууд энэ тэмцээнд оролцоогүй ч, одоо байгаа NAVI, Spirit, Aurora зэрэг багууд маш хүчтэй. Би бол Spirit-ийг хамгийн хүнд өрсөлдөгч гэж үзэж байна.”
“Казахстан дахь тоглолт бидэнд дөхөм байна”
Цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтод оролцох гэж буй багийн сэтгэлзүйн бэлтгэл, уур амьсгалын хувьд Казахстаныг “оюуны хувьд ойр” гэж тодорхойлов.
“Казахстан улс бидэнтэй олон талаараа төстэй. Хэл, хоол, хүмүүс нь хүртэл. Энэ бүхэн бидэнд илүү дотно мэдрэмж өгч, үзэгчдийн өмнө тоглоход сэтгэлзүйн хувьд давуу тал болно.”
Дараагийн оноолт
PGL Astana тэмцээнд плей-офф эхлэхээс өмнө “The MongolZ” багийн хэчнээн өндөр түвшинд тоглож буйг олон улсын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монголын фэнүүд багтаа том амжилт хүсэж буй.
2 comments
Сайн байцгаана уу залуусаа, алдаа оноогоо задлан шинжилж, багаараа хөгжиж байгаа нь илт байна
NAVI бол ноцтой өрсөлдөгч боловч MongolZ бууж өгөхгүй, хүчирхэгжиж байгааг харах сайхан байна