The MongolZ-ын оролцох “PGL Astana 2025” маргааш эхэлнэ

by Саруул Батболд
0 comments

PGL-ээс зохион байгуулж буй $1,250,000 шагналын сантай “PGL Astana 2025” тэмцээн 2025 оны тавдугаар сарын 10-18-ны хооронд Казахстан улсад болох бөгөөд Монголын “The MongolZ” баг оролцохоор шалгарчээ.

Шилдэг 16 баг оролцох тус тэмцээнд хэсгийн шатны тоглолтууд швейцар системээр явагдах бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг шигшээ шатанд шалгарна.

Тэмцээний энэ жилийн томоохон өөрчлөлт бол дэлхийн чансааны тэргүүлэгч багууд болох “Team Vitality”, “Faze Clan”, “MOUZ”, “Team Falcons” оролцохгүй гэдгээрээ онцлогтой.

” The MongolZ” баг эхний тоглолтоо маргааш 16:00 цагаас Бразилын “FURIA”-тай хийх бөгөөд өнгөрсөн “PGL Bucharest 2025” тэмцээнд хоёр баг таарч, монгол баг 2-0 харьцаагаар хожсон амжилттай тоглосон байна.

Өнгөрсөн хугацаанд “The MongolZ” баг сүүлд “Intel Extreme Masters Melbourne 2025” тэмцээнд 3-4-р байр эзэлсэн бөгөөд 2025 он гарснаас хойш зургаан том тэмцээнд оролцож, гуравт нь шөвгийн дөрөвт шалгарчээ. Шөвгийн дөрөвт шалгарах болгонд Team Vitality тэднийг хасаж байсан бөгөөд бусад гурван удаад Team Falcons, “G2 Esports”, “Astralis” багуудад хожигдсон юм.

Эдгээр тэмцээнд манай багийг 1xBet ивээн тэтгэдэг.

You may also like

Leave a Comment