Vitality, The MongolZ болон Team Spirit багууд BLAST Open Spring-д илүүрхлээ

by Саруул Батболд
2 comments

Дани улсын Копенгаген хотноо Counter-Strike-ын 400,000 ам.долларын шагналын сантай BLAST Open Spring тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр “В” хэсгийн дээд хүснэгтийн тоглолтууд явагдаж, Team Vitality, The MongolZ болон Team Spirit багууд өрсөлдөгчдөө 2:0 харьцаатай (sweep — “хуурай” хожих) буулган авлаа.

Мөн Оросын PARAVISION баг эхний тоглолтоос ялалт байгуулж, дээд хүснэгтэд үлдсэн бол 9z Team, MOUZ, Team Liquid болон Ninjas in Pyjamas багууд ялагдал хүлээн, хасагдах шат руу унаад байна.

Нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс шилдэг гурван баг плей-оффын шатанд шалгарна. Тоглолтууд “best-of-three” (хоёр хожил авах) системээр явагдах ба шийдвэрлэх тоглолт гуравдугаар сарын 29-нд болно. Түрүүлсэн баг 150,000 ам.доллар болон BLAST-ын “Олон удаагийн нислэгийн” (Frequent Flyer) гурван оноо хүртэх юм.

Тоглолтын үр дүнгүүд:

  • Team Vitality vs 9z Team: Францын од тамирчин Матью “ZywOo” Эрбо багаа тэргүүлж (37-15-22), Vitality баг өрсөлдөгчөө 13-3 (Overpass), 13-5 (Nuke) харьцаатай илүүрхэн хожлоо.
  • The MongolZ vs MOUZ: Монголын баг MOUZ-ын эсрэг Nuke-д 13-11, Inferno-д 13-3-аар ялалт байгуулав. Манай багаас Techno 42-24-18 үзүүлэлтээр багаа тэргүүлж, ялалтад гол үүрэг гүйцэтгэжээ. Манай баг 1xBet Mongolia-гийн тууштай дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож байна.
  • Team Spirit vs Team Liquid: Team Spirit баг Liquid-ийг 13-8 (Mirage), 13-11 (Ancient) харьцаатай хожлоо. Оросын залуу авьяастан Данил “donk” Крышковец 55-31-24 үзүүлэлтээр тоглолтын од байлаа.
  • PARAVISION vs NiP: PARAVISION баг NiP-ийг 2:1 харьцаатай (13-11 Ancient, 6-13 Mirage, 13-8 Dust II) буулган авлаа. Тус багийн Иван “zweih” Гогин 45 “kill” авч багаа тэргүүлсэн байна.

Баасан гарагийн хуваарь:

  • FURIA болон Aurora Gaming (Group A дээд хүснэгтийн хагас шигшээ)
  • Natus Vincere болон Team Falcons (Group A дээд хүснэгтийн хагас шигшээ)
  • TYLOO болон FaZe Clan (Group A доод хүснэгтийн шөвгийн найм)
  • B8 болон NRG (Group A доод хүснэгтийн шөвгийн найм)

You may also like

2 comments

Тохта 3 сар 20, 2026 - 11:11

Том багуудтай өрсөлдөж байгаа нь гоё байна

Reply
Ядигер 3 сар 20, 2026 - 11:22

The MongolZ-д илүү их амжилт хүсье

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй