Virtus.pro шинэ бүрэлдэхүүнтэйгээр Rocket League-д эргэн ирлээ

by Саруул Батболд
1 comment

Цахим спортын Virtus.pro байгууллага Хойд Америкийн шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр Rocket League төрөлд эргэн ирж байгаагаа зарлалаа.

Тус байгууллагын онцолж буйгаар, энэхүү бүрэлдэхүүн нь 2025 оноос хойш хамтдаа тоглож байгаа бөгөөд бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг багуудын нэг болж чаджээ:

“Манай бүрэлдэхүүн өнгөрсөн жилээс хойш хамт тоглож байгаа бөгөөд бүс нутагтаа хэдийнэ байр сууриа бэхжүүлсэн. Тус баг Хойд Америкийн шилдэгүүдтэй тогтмол өрсөлдөж байгаа бөгөөд яг одоо RLCS 2026 NA чансааны 3-рт бичигдэж байна. Та бүхэн маргааш эхлэх улирлын анхны мейжор болох Boston Major тэмцээнээр залуусаа дэмжих боломжтой.” — Virtus.pro

Virtus.pro багийн Rocket League бүрэлдэхүүн:

  • Коэн “Tawk” Хоко;
  • Дилан “Wahvey” Танус;
  • Жейден “2Piece” Хортон;
  • Майкл “Memory” Мосс (Дасгалжуулагч).

You may also like

1 comment

Беркечар 2 сар 20, 2026 - 13:49

Rocket League-д эргэн ирсэн нь фенүүдэд сайхан мэдээ байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй