Valorant төрлийн Esports World Cup 2025 тэмцээнээс дөрвөн баг хасагдлаа

by Саруул Батболд
0 comments

Саудын Арабт үргэлжилж буй Esports World Cup 2025 – Valorant тэмцээний хэсгийн шатны хоёр дахь өдрийн дараа анхны хасагдсан дөрвөн баг тодорлоо.

Шийдвэрлэх тоглолтуудад:

  • G2 EsportsBilibili Gaming багт хожигдов
  • XLG EsportsSentinels багт ялагдав
  • Titan Esports ClubTeam Heretics-т дийлдэв
  • 100 ThievesEDward Gaming-т ялагдсанаар тэмцээнээ орхихоос аргагүй боллоо

Дээрх ялагдлууд нь тухайн багуудыг цааш өрсөлдөх боломжгүй болгож, тэмцээнээс хасагдах шалтгаан болов.

1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн нь 7-р сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн тоглолтууд маргааш 17:00 эхэлнэ.

You may also like

Leave a Comment