VALORANT Masters Toronto 2025: Канад улсад үйлдвэрлэсэн албан ёсны мерч худалдаанд гарна

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани VALORANT Masters Toronto 2025 тэмцээний албан ёсны бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Уг цомц, дагалдах хэрэгслүүдийн цуглуулга нь хязгаарлагдмал тоотой бөгөөд бүрэн эхээрээ Канад улсад үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм.

Онцгой цуглуулга — зөвхөн Торонто болон онлайн дэлгүүрт

Энэхүү атрибутик 5-р сарын 29-нөөс эхлэн Riot Games Store-ын цахим худалдааны платформ болон Торонто хотын Enercare Centre дэх тэмцээний үеэр худалдаалагдана. Фенүүд өөрсдийн дуртай багуудыг дэмжихийн зэрэгцээ тэмцээний дурсгалтай атрибутик цуглуулах боломжтой болно.

VALORANT 5 жилийн ойд зориулсан тусгай футболк

Riot мөн VALORANT-ын таван жилийн ойг тохиолдуулан тусгай “VALORANT 5 Years Tee” нэртэй цамцыг худалдаанд гаргах гэж байна. Энэхүү цамц нь тоглоомын түүхэн чухал мөчүүдийг тэмдэглэсэн бэлгэдэл болно гэж үзэж байна.

You may also like

Leave a Comment