VALORANT Champions Tour (VCT) кибер спортын цуврал тэмцээнүүд шинэ амжилт тогтоолоо.
Уг шутер тоглоомын кибер спорт хариуцсан хэлтсийн дарга Лео Фариа-гийн мэдээлснээр, 2025 онд хөгжүүлэгчид болон франчайз багууд нийт 105.2 сая ам.долларын борлуулалтын орлогыг хувааж авахаар болжээ. Энэхүү асар их мөнгөн дүн нь тоглоом доторх скин (арьс) борлуулалтаас бүрдсэн байна.
2024 онд энэхүү хуваарилалт нийт 44 багийн дунд хийгдэж байсан юм. 2026 онд хэдэн баг үлдэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч мэргэжлийн түвшинд VCT 2026, VALORANT Masters Santiago 2026, VALORANT Masters London 2026 зэрэг тэмцээнүүд аль хэдийн төлөвлөгдөөд байна.

Өмнө нь Valorant Mobile-ийн албан ёсны хаягаар одоогоор зөвхөн Хятадад нээлттэй байгаа тоглоомын 110 мянга гаруй аккаунтыг хаасан тухай мэдээллийг нийтэлж байсан юм.